Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 34:21 - Ариун Библи 2013

21 Түүний мэлмий хүний замуудын дээр тогтож, Тэрээр бүхий л алхмыг нь хардаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Түүний мэлмий хүний замуудыг ажиж, Тэрээр түүний бүх алхмыг хардаг.

Gade chapit la Kopi




Иов 34:21
18 Referans Kwoze  

ЭЗЭНий мэлмий хаа сайгүй. Ёрын муу хийгээд сайныг ч бас харах.


Замуудыг минь Та хардаггүй гэж үү? Алхам бүрийг минь Та тоолоогүй гэж үү?


Учир нь тэдний бүх замыг Би хардаг. Тэд нүүрнээс минь нуугдаагүй, хилэнц нь ч мэлмийнээс минь далдлагдаагүй.


Хүмүүний замнал ЭЗЭНий мэлмийн өмнө ил ажгуу. Хамаг жимийг нь Тэр дэнсэлюү.


Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ.


Аяа Бурхан, намайг судлан зүрхийг минь мэдээч. Намайг шалган, бодлуудыг минь мэдээч.


Хагар “Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” гээд өөртэй нь ярьсан ЭЗЭНийг “Та бол хардаг Бурхан” гэж нэрлэжээ.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр Сонор нь тэдний хашхираан дээр байдаг.


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


Харагтун, нүгэлт хаанчлал дээр Эзэн БУРХАНы мэлмий байдаг. Би түүнийг газрын гадаргаас устгах болно. Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Танд хүнийх шиг махбодын нүд байдаг гэж үү? Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?


Зохисгүй хүмүүсийг Тэр мэддэг агаад Ёс бусыг харчихаад анхаарахгүй байна гэж байх уу?


Сүсэг бишрэлгүй нь Түүний өмнө үл ирэх тул Миний аврал энэ л болмуй.


Одоо Та алхам бүрийг минь эс тоолж Та нүглийг минь үл харна.


Тэр тэдэнд аюулгүй байдлыг өгч, тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.


Тэд бүгдийн зүрхийг бүтээсэн Тэр агаад Тэд бүгдийн үйлсийг Тэр анхаарах болой.


“Надад харагдахгүй байхаар Хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —


Swiv nou:

Piblisite


Piblisite