18 Хааныг “Үл бүтэх этгээд ээ”, Ноёдыг “Гэмтнүүд ээ” гэдэг үү?
18 Тэрээр хааныг “Өөдгүй нэгэн ээ”, ноёдыг “Хорон муучууд аа” гэдэг.
Чи Бурханыг бүү хараа. Мөн ард түмнийхээ удирдагчийг бүү хараа.
Зөвт нэгнийг торгох нь ч, Чигч байтал түшмэдийг ташуурдах нь ч зүйд эс нийцюү.
Гэсэн хэдий ч ийм замаар тэдгээр зүүдлэгчид махбодыг бузарлаж, эрх мэдлийг үл хэрэгсэн, сүр жавхланг доромжилдог аж.
Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.
Паул —Ах дүү нар аа, би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй. “Ард түмнийхээ удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг гэв.
Тэгэхэд нь Паул түүнд —Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо! Чи намайг хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг жанчихыг тушааснаараа хуулийг зөрчиж байгаа хэрэг бус уу? гэхэд
Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махбодоо өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог, шазруун, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айдаггүй байхад,
Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.
Шударга шүүлтийг үзэн яддаг нэгэн захирдаг уу? Зөвт, хүчит Нэгэнийг чи буруутгах уу?
Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй, Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.