Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 34:11 - Ариун Библи 2013

11 Учир нь Тэрээр үйлсийнх нь дагуу хүмүүнд хариулж Зам мөрийнх нь дагуу олгодог ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Учир нь Тэрээр хүнд ажлынх нь дагуу хариулж, өөрийнх нь зам мөрийн дагуу хүнд өгдөг ажээ.

Gade chapit la Kopi




Иов 34:11
18 Referans Kwoze  

Учир нь хүн бүр мууг ч, сайныг ч, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахаар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой.


Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа.


Бурхан, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.


Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?


Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ.


Эзэн, хайр энэрэл ч Таных Учир нь Та хүн бүрд Үйлдсэнийх нь дагуу хариулдаг.


Та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, энд байх хугацаандаа эмээн биеэ авч яв.


“Харагтун, бид үүнийг мэдээгүй” гэж чи хэлэх аваас Зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү? Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж үү? Тэрээр үйлсийнх нь хариуг хүмүүнд өгөхгүй гэж үү?


Замналынхаа үр жимсийг тэгэхээр идэх л болж, Сэдсэндээ бас цадах л болж.


Тэгээд Бурханд тэр залбирахад Түүнийг Бурхан хүлээн авна. Түүний нүүр уруу баяртайгаар харна, тэрээр, Тэр ч зөвт байдлыг нь дүүрэн хариулна.


Тэдний ажлыг Тэрээр мэддэг бөгөөд Тэднийг сүйртэл нь шөнөөр хөмрөн хаядаг билээ.


Амных нь үр жимс хүнийг сайнаар цатгадаг. Гарынх нь үйлс эргээд хүмүүнд цутгадаг.


Хийсэн үйлсийнх нь дагуу Тэр өрсөлдөгчдөдөө уур хилэн Дайснууддаа өшөө хонзон, Эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.


ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь хариу шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгахаасаа татгалзсан билээ.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг байваас тэр амьд үлдэх үү? Амьд үлдэхгүй. Энэ бүх жигшүүрийг үйлдсэн учир тэр заавал үхнэ. Түүний цус өөр дээр нь байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite