9 “Би цэвэр, гэмт үйлдэлгүй, Би гэм халгүй, дотор минь хилэнц алга.
9 “Би цэвэр, нүгэлгүй. Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.
Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд Залбирал минь цэвэр билээ.
Намайг буруугүй гэдгийг Та мэддэг ч гэсэн Таны мутраас мултрах аврал алга.
Учир нь чи “Миний сургаал цэвэр бөгөөд би Бурханы нүдэнд цэвэр билээ” гэсэн.
Би гэм буруугүй. Амь голоо үл бодов, би Амьдрал юугаа жигшив, би
Шударга зөвийг сахин Түүнийгээ хувцас мэт өмсөж, Шүүлт нь миний гадуур хувцас, малгай болж байсан.
“Би гэмгүй. Уур хилэн нь надаас үнэхээр зайлжээ” гэж чи хэлсэн. Үзэгтүн, “Би нүгэл үйлдээгүй” гэсний чинь төлөө Би чамайг шүүх болно.
Зөв шударга хүмүүс үүнийг хараад цочирдож, Гэмгүй нэг нь сүсэг бишрэлгүйчүүдэд бухимдана.
Миний хилэнц ба нүгэл хичнээн юм бэ? Миний гэмт үйлдэл ба нүглийг Надад мэдүүлээч.
Хар, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм. Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.
Би бүх өвчин зовлонгоосоо айдаг. Учир нь Та намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.
Хэрэв гамшиг гэнэтийн үхлийг авчирдаг бол Гэмгүй нэгний цөхрөлийг Тэр элэглэдэг юм.
Учир нь Тэр намайг шуургаар довтолж, Шалтгаангүйгээр шархнуудыг минь олшруулав.
Юунд гэмт үйлдлийг минь эс өршөөж, Хилэнцийг минь эс зайлуулна вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй байна гэв.
Хэрэв би нүгэл үйлдвэл, Та намайг ажиглан хараад, Хилэнцээс минь болж намайг эс зөвтгөх байсан.
Гэмт үйлдлүүд минь шуудай дотор лацдуулж, Хилэнцийг минь Та халхлаасай.
Үнэхээр чи миний чихэнд ярьсан үгсийг би сонссон билээ.
Иов хэлэхдээ “Би зөвт, харин Бурхан надаас шударга шүүлтийг зайлуулсан.
Гэсэн ч зөвт нэгэн замаа хөөн явж, Гар цэвэр нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.
Гэвч Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.
Ингээд Иов өөрийн нүдэнд зөвт байсан тул өнөөх гурван хүн түүнд хариу өчихөө больжээ.
Шүүлтийнхээ тухайд би худлаа хэлэх юм гэж үү? Би гэмт үйлдэлгүй боловч шарх минь эдгэшгүй” гэжээ.
—Өөрийнхийгөө шударга гэж бодож байна уу? “Миний зөвт байдал Бурханыхаас илүү юм” гэж хэлсэн чинь зөв үү?