13 Юм бүхэнд минь хариулдаггүй гэж юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ?
13 Хийсэн бүгдээ тайлагнадаггүй хэмээн юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ?
—Өөнтөгч нэгэн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэлдэх үү? Хэн Бурхантай зарга шүүнэ тэр хариулах учиртай гэв.
Бүтээгчтэйгээ маргалдагч газрын савнуудын шавар сав хөөрхий еэ! Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» Бүтээл чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлэх үү?
Эсвэл бид Эзэний харыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?
Эзэний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ?
Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд
Тэр тэдэнд —Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш.
Өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмрөөс минь болж нүд чинь хорсов уу?” гэжээ.
Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.
Би чиний эсрэг үйлдэх өдрүүдэд зүрх чинь тэсэж, гар чинь хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан л бол үйлдэнэ.
Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөд Өөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа. Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа.”
“Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, Хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн.
Хүч чадал Бурханых гэдгийг, Бурхан нэг удаа айлдсан Би хоёр удаа сонссон.
Тэгэхээр би Түүнд хэрхэн хариулж, Түүний өмнө үгсээ сонгох вэ?
Нууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгийг мөрдүүлэхийн тулд тэр болой.
Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь «Та яагаад намайг ингэж хийв?» гэж барималчинд хэлдэг үү?
Бурханы гүн гүнзгийг чи олж чадах уу, Төгс Хүчит Нэгэний хязгаарыг чи олж чадах уу?
Тэрээр шүүрэн авахад Хэн Түүнийг саатуулж чадах вэ? Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж хэлж чадах байсан бэ?
Би Бурханд “Намайг бүү буруушаагаач. Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч” гэж хэлэх болно.
Та миний хилэнцийг хайж, Нүглийг минь ухаж төнхдөг үү?