21 Харгис ханддаг болжээ, Та надад Хүчит мутраараа намайг хавчих юм.
21 Та надад харгис ханддаг болжээ. Өөрийн мутрын хүчээр Та намайг хавчдаг.
Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.
Бүх амраг чинь чамайг мартаж, Тэд чамайг эрэлхийлэхгүй байна. Учир нь Би чамайг дайсны шархаар, Харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь Хилэнц чинь их, нүгэл чинь тоолшгүй олон учраас билээ.
Та хүчирхэг мутартай, Таны мутар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн.
Тэрээр хүч чадлын аугаагаараа надтай тэмцэлдэх байсан уу? Үгүй, Тэрээр заавал надад анхаарал тавихсан.
Юунд та нар Бурханы адил намайг сүрдүүлж, Миний маханд цадахгүй байна вэ?
Гарынхаа хүч хөдөлмөрийг нухчин хэрэгсэхгүй болгож, Гэм буруутнуудын хуйвалдааныг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?
Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад Тэрээр мутраа илүү сул тавин, Намайг тасчин хаяасай!
Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елиху гэгч байв. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм.
Та юунд нүүрээ нууж, Намайг дайснаа гэж үзнэ вэ?