16 Сэтгэл минь миний дотор асгарчээ. Зовлон зүдүүр надаас зууран авчээ.
16 Одоо дотор минь миний сэтгэл асгарчээ. Зовлонгийн өдрүүд намайг эзлэн авчээ.
Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж, Баяр хийгээд талархал өргөх уухайгаар Тэднийг Бурханы өргөө уруу Цуваагаар дагуулдаг байлаа. Эдгээр зүйлийг л би санаж, Сэтгэлдээ шаналан өвдөж байна.
Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан.
Тиймээс Би Түүнд Ихэстэй хамт хувь ногдуулж, Тэр олзыг хүчтэнүүдтэй хуваана. Учир нь Тэр амиа үхэл уруу асгаж, Нүгэлтнүүдийн хамт тоологдож Олны нүглийг Өөртөө авч, Гэмтнүүдийн төлөө зуучилсан юм.
Учир нь тоо томшгүй бузрууд намайг тойрчээ, Харж чадахгүй болтлоо хилэнц нүгэлд би баригджээ. Тэдгээр нь толгойны минь үснээс ч илүү олон бөгөөд Зүрх минь ч мохжээ
Гаслаан минь миний хоол хүнс болов Ёолоон минь ус мэт асгарав
Гэвч Ханна хариуд нь —Үгүй, эзэнтэн минь, би сүнсээрээ цөхөрсөн эмэгтэй байна. Би дарс ч, сархад ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ уудалж байна.
Шархдан унах эрс мэт хүүхдүүд үрэгдэнэ Шаналан, тэд эхийнхээ өвөр дээр амиа асгахдаа “Тариа, дарс байна уу?” гэцгээнэ.
Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Хэл минь түүшиндээ наалдав Та намайг үхлийн шороонд тавьжээ.