23 Бурханаар хашигдсан, замаа эс харах хүмүүнд Гэрэл юунд өгөгдөө вэ?
23 Зам нь нуугдмал хүнийг Бурхан хүрээлдэг билээ.
Тэрээр замыг минь таглаж Би нэвтрэн гарч чадахгүй болж, Тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.
Гарч зугтаалгахгүйгээр Намайг Тэр хашив. Гав гинж нь хүртэл даах үүрэхэд хүнд
“Зам минь ЭЗЭНээс далдлагдаж, Үйлсийг минь миний Бурхан эс хайхарчээ” гэж Чи юунд хэлнэ вэ, Иаков аа? Чи юунд ярина вэ, Израиль аа?
Тэгэхээр харагтун, Би замыг нь сундуугаар шивээлж, Тэрээр жимээ олохгүй болтол нь Би түүнд хана босгоно.
Замыг минь цавчсан чулуугаар хааж, Жимийг минь тахир болгов.
Та танилуудыг минь надаас холдуулав. Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгов. Би түгжигдэн гарч эс чадна
Та намайг дайсны гарт тушаагаагүй, Та хөлийг минь уудам газарт тавьсан билээ.
Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, Майхныг минь бүслэн буудаллав.
Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд Мөнөөх нь дахин босгогдохгүй. Тэрээр хүнийг хорьдог бөгөөд Суллагдах арга байдаггүй юм.
Бурхан намайг буруутгасныг Бурханы тор эргэн тойронд минь татагдсаныг мэдтүгэй.
Булш юугаа олвол, хөөрөн баярлах бус уу?
Хөлийг минь Та хэвэнд оруулж, Хамаг харгуйг минь харуулддаг. Хөлийн минь тавхайд Хүрээ хөвөөг Та тогтоодог.
Зовлон зүдүүрээс болж нүд минь ч сульдана. Аяа ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудна. Би Тан уруу гараа сунгана.