22 Булш юугаа олвол, хөөрөн баярлах бус уу?
22 Тэд булшаа олмогц асар ихээр хөөрөн, баярладаг.
Тэрээр үхлийг хүсэвч тэр нь эс ирэх агаад Нууц эрдэнэсээс илүүгээр үхлийг хайж ухна.
Бурханаар хашигдсан, замаа эс харах хүмүүнд Гэрэл юунд өгөгдөө вэ?
Хөндийн шавар ч түүнийг зөөлөн нөмөрнө. Түүний араас бүх хүн дагах агаад, Урд нь бас тоолшгүй олон нь алхалжээ.
Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас үхлийг илүүгээр сонгох болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.
Өө, миний хүсэл биелэгдэж, Бурхан миний тэмүүллийг өгч соёрхоосой!
Тэгвэл энэ нь надад тайтгарал болж, Хөнөөлт өвчиндөө ч би баярлахсан. Учир нь би Ариун Нэгэний үгсээс урваагүй юм.
Иймд энэ биеэс илүүгээр Боомилогдол, үхлийг илүүд үздэг.
Харин гэм буруутнуудын нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Эцсийнх нь амьсгал тэдний найдвар нь болно гэв.
Тиймээс одоог хүртэл амьд байгсдаас хэдийнээ насан өөд бологсдыг би илүүд үзэв.
Гэвч наран доор хийгддэг ёрын үйлийг хэзээ ч хараагүй, огт байгаагүй нэгэн нь дээрх хоёроосоо ч илүү дээр аж.