Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 3:14 - Ариун Библи 2013

14 Нурангийг дахин босгосон Дэлхийн хаад, зөвлөгч нарын дунд ч юмуу,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Өөрсдөдөө нурангийг дахин босгосон дэлхийн хаад, зөвлөгч нартай хамт,

Gade chapit la Kopi




Иов 3:14
17 Referans Kwoze  

Тэрээр эзгүйрсэн хотуудад, Хэн ч амьдрахааргүй сууцанд Сүйрлийн овоохой болсон сууцнуудад амьдрах болно.


Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг энд оршин суулгахгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын гүн хэсгүүдэд суулгана. Харин чи амьдын газарт үл өндөлзөх болно.


Танайхнаас эрт цагийн балгасуудыг дахин сэргээж Олон үеийн сууриудыг босгоно. Чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, Оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.


Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, Талбайг талбайтай нь нийлүүлэгчид хөөрхий еэ! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.


Салхийг захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Буруу нь буруутаа чөлөөлж эс чадна.


Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ? Тэрээр сэтгэлээ Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу? Села


Тэд хонь шиг Үхэгсдийн оронд товлогдож, Үхэл тэднийг хоньчлох болой. Чигч шударга нэгэн тэднийг өглөөд захирна. Хадан дүрс нь барагдах бөгөөд Үхэгсдийн орон тэдний Оршин суух газар болно.


Үхэлтэй намайг золгуулж, амьд бүхний уулзах гэрт аваачихыг чинь би мэдэж байна.


Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж, Шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.


Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүнийг эцэг Давидынх нь хотод тавьжээ. Хүү Рехобоам нь түүний оронд хаан болов.


Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод тавигдсан билээ.


Тэрээр хаадын хүлээсийг сулладаг бөгөөд Тэдний бүсэлхийд бүс бүсэлдэг.


Үндэстнүүдийн хаад бүгд алдар дотор Булшиндаа хэвтэж байна.


«Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite