13 Учир нь би анир ч үгүй хэвтээд, Амран нойрсож байх байсан сан.
13 Уг нь би одоо хэвтээд, анир чимээгүй болж, би нойрсож амрах байсан сан.
Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.
Нэг нь бүрэн тэнхээтэй, маш уужуу болоод амгалан байхдаа өөд болдог.
Тэд өдрүүдээ элбэг дэлбэг өнгөрүүлээд Амар тайвнаар Үхэгсдийн орон уруу оддог.
Түүнийг би өөрөө үзэх бөгөөд Өөр хэнийг ч биш Түүнийг л Миний нүд харах болно. Элэг дотор минь эгширч байна.
Хэрэв би Үхэгсдийн орныг гэрээ гэж харвал, Хэрэв би өөрийнхөө орыг харанхуйд засвал
Тэр нь харанхуй мэт үхлийн харанхуй, Эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөд Гэрэл нь ч тэнд харанхуй мэт билээ гэв.
Юунд гэмт үйлдлийг минь эс өршөөж, Хилэнцийг минь эс зайлуулна вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй байна гэв.
Тосох өвдгүүд дээр юунд унав, би Угжих гэж эхийн хөх юунд угтав, намайг!
Харанхуйн ба үхлийн харанхуйн орон уруу Хэзээ ч эргэж ирэхгүй явахаас минь өмнө орхиоч!
Та түүнийг үргэлж дийлж тэр ч халин оддог. Дүр төрхийг нь Та өөрчилж, түүнийг хол илгээдэг билээ.
Хэдхэн жил өнгөрөхөд л Эргэлтгүй замаар би явж одно.
Золигч минь амьд гэдгийг, Эцэст Тэрээр газар шороон дээр зогсоно гэдгийг би мэднэ.
Тэд хамтдаа шороон дотор хэвтэж, тэднийг өт шавна.
Ган ба халуун нь цас усыг хайлуулан ширгээх мэт нүгэл үйлдэгсдийг Үхэгсдийн орон залгидаг.
Тээсэн хэвлийнүүд нь тэднийг мартаж, Өт хорхой тэднийг амтархана. Дахин тэрээр дурсагдахгүй болж, Хорон муу байдал мод мэт таслагдана.
Усны доороос үхэгсдийн сүнснүүд усанд амьдрагсдын хамтаар чичирдэг.
Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд Сүйрлийн газар ч хучигдаж халхлагдаагүй.
Ёс бусыг үйлдэгчид нуугдаж болохоор тийм харанхуй, үхлийн харанхуй байдаггүй билээ.
Толгой доороо илднүүдээ дэрлэж, дайтах зэвсэгтэйгээ Үхэгсдийн орон уруу явсан, хозлуулаагүй унасан хүчтэнүүдийн дэргэд ч тэд хэвтдэггүй. Энэ хүчтэнүүдийн аймшиг нь амьдын газарт байсан хэдий ч хилэнцийнх нь шийтгэл тэдний ясан дээр тавигдсан байна.