Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 29:12 - Ариун Библи 2013

12 Тэр үед, гуйн хашхирсан ядуусыг, Туслах хүнгүй өнчдийг Би авардаг байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Яагаад гэвэл би тусламж гуйн хашхирсан ядуусыг хийгээд туслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв.

Gade chapit la Kopi




Иов 29:12
20 Referans Kwoze  

Тэрээр гачигдагчийг Тусламж гуйн хашхирахад нь, Дарлагдагч ба туслагчгүй нэгнийг ч бас аварна.


Хоосон ядууг хашхирахад чихээ чи таглаваас Хожим өөрөө орилон дуудавч хариуг эс авна.


Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.


Өнчидийн эцэг нь, Бэлэвсний өмгөөлөгч нь Өөрийн ариун газарт агч Бурхан юм.


Тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож, ирмэл хүнд хоол хүнс, хувцас хунар өгч, түүнийг хайрладаг.


Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн. Тэгээд л сайн байв. Энэ нь Намайг мэдэхийн төлөө гэсэн үг бус уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


хэрэв гулдан хаалган дээр дэмжлэг буйг хараад өнчин хүний эсрэг би гараа далайсан бол


Өнчин нэгэн идээгүй байхад өөрийн хувийг ганцаараа идсэн бол


Дорой нэгнийг замаас зайлуулдаг. Ядуус бүгд нэг дор нуугдах болсон.


Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж, ядуусаас барьцаа авдаг бөлгөө.


Ингэснээрээ ядуусын хашхирааныг Түүнд сонсогдоход тэд хүргэсэн бөгөөд Тэрээр зүдрэгч хүмүүсийн хашхирах дууг сонсдог болой.


Би нүх уруу буугчдын дунд тоологдов. Би хүч чадалгүй хүн адил,


Ам хэлгүй, арилж одох хөөрхийсийн төлөө амаа нээ.


Хүнд цаг тохиосон нэгний төлөө би уйлаагүй гэж үү? Гачигдагсдын араас сэтгэл минь өвдөөгүй гэж үү?


(залуу наснаасаа би түүнийг эцэг шиг нь өсгөсөн бөгөөд эхийнх нь хэвлийнээс авахуулан тэр эмэгтэйг би удирдсан билээ),


Swiv nou:

Piblisite


Piblisite