Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 27:9 - Ариун Библи 2013

9 Түүнд зовлон шаналан тохиолдоход Түүний хашхирах дууг Бурхан сонсох уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Түүнд зовлон тохиолдоход Бурхан түүний хашхирах дууг сонсох уу?

Gade chapit la Kopi




Иов 27:9
19 Referans Kwoze  

Тэднийг мацаг барихад Би орилохыг нь сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн, тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.


Та нарыг гараа сарвайхад, та нараас Би мэлмий буруулна. Та нар олонтаа залбирсан ч Би эс сонсоно. Гар чинь цусаар бялдсан байна.


Тэгээд тэд намайг дуудна, Би эс хариулна. Тэд намайг хичээнгүйлэн хайна, Би эс олдоно.


Тэгээд тэд ЭЗЭН өөд хашхирах боловч Тэр эс хариулна. Муу муухай зүйлийг тэд үйлдсэн тул Тэр цагт Тэрээр нүүрээ тэднээс нууна.


Тэд тусламж эрэн хашхирсан боловч аврах хэн ч байсангүй, Тэд ЭЗЭНд хашхирсан боловч, Тэр хариу өгсөнгүй.


Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруугаар гуйдаг байна.


Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. — Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдэн дээр авчирч байна. Тэднийг Над уруу хашхирсан ч, Би тэднийг сонсохгүй.


Хэрэв би зүрхэндээ Цөв мууг хүндэтгэсэн бол Эзэн сонсохгүй байхсан.


Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ.


Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож үүдээ түгжвэл, та нар гадна нь зогсоод, үүдийг нь тогшин “Эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд чинь Тэр та нарт хариуд нь “Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй” гэнэ.


Тэд зүрхнээсээ Над уруу хашхирсангүй, Харин орондоо орилно. Буудай, шинэ дарсны төлөө цугларцгааж, Надаас тэд эргэн холддог.


Хуулийг үл сонсдог хүний Залбирал нь ч хүртэл жигшүүртэй.


Шүүгдэх үед нь буруутай гээд түүнийг урагш гаргаж, Залбирлыг нь ч хүртэл нүгэл болгооч.


Та нар эргэж ирээд, ЭЗЭНий өмнө уйлцгаасан ч ЭЗЭН та нарын дуу хоолойг сонсоогүй, та нарт чих тавиа ч үгүй.


Айдас та нар дээр шуурга мэт ирэхэд ч Гай гамшиг та нарыг хуй мэт нөмрөх үед ч Зовлон шаналан ба гай тотгор та нар дээр буух цагт ч тийн хандана.


Тэгээд би тэднийг салхин дахь тоос шороо мэт бутаргав. Би тэднийг гудамжны шавар шалбааг шиг цацав.


Swiv nou:

Piblisite


Piblisite