Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 24:23 - Ариун Библи 2013

23 Тэр тэдэнд аюулгүй байдлыг өгч, тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Тэр тэднийг аюулгүй байдлаар хангадаг бөгөөд тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.

Gade chapit la Kopi




Иов 24:23
25 Referans Kwoze  

ЭЗЭНий мэлмий хаа сайгүй. Ёрын муу хийгээд сайныг ч бас харах.


Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.


Харин тэр зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд зарц нарыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтуурч эхэлтэл,


Таны мэлмий муу муухайг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Өөрсдөөс нь илүү зөвтийг Буруутууд залгиж байхад Юунд Та анир чимээгүй байна вэ?


Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч Мутар минь тэднийг тэндээс барина. Тэнгэр өөд гарсан ч Тэднийг би эндээс буулгана.


ЭЗЭН, Иаковын бардамналаар тангарагласан. “Үнэхээр, Би ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.


“Ирэгтүн. Би дарс авчирч, согттолоо сархад ууцгаая. Маргааш ч өнөөдөр шиг, Бүр ч элбэг байх болно” гэж тэд хэлдэг.


Муу үйлийн эсрэг цааз жаяг тэр дороо гүйцэлддэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь муу муухайг үйлдэхдээ бэлэн байдаг аж.


Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм.


Хүмүүний замнал ЭЗЭНий мэлмийн өмнө ил ажгуу. Хамаг жимийг нь Тэр дэнсэлюү.


Сүйтгэгчдийн майханд амар тайван, Өөрсдийн бурхдаар Бурханыг Өдөөн хатгагчид аюулгүй байдаг.


Зохисгүй хүмүүсийг Тэр мэддэг агаад Ёс бусыг харчихаад анхаарахгүй байна гэж байх уу?


Танд хүнийх шиг махбодын нүд байдаг гэж үү? Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?


Замуудыг минь Та хардаггүй гэж үү? Алхам бүрийг минь Та тоолоогүй гэж үү?


Түүний мэлмий хүний замуудын дээр тогтож, Тэрээр бүхий л алхмыг нь хардаг.


Тушаалууд ба гэрчлэлүүдийг тань би сахидаг нь Бүх явдал минь Таны өмнө ил байдагт юм.


Түүний зам ямагт бат бэх байж, Таны шийтгэлүүд өндөрт, Тэдний хараанаас гадуур билээ. Бүх дайснуудаа тэр доромжилдог юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite