Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 24:13 - Ариун Библи 2013

13 Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ. Тэд гэрлийн замыг мэдэхийг ч, түүний жимээр явахыг ч хүсдэггүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ. Тэд гэрлийн замыг мэдэхийг ч, түүний жимээр явахыг ч хүсдэггүй.

Gade chapit la Kopi




Иов 24:13
26 Referans Kwoze  

Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхисон тэнгэрэлч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлтэд мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.


Буруутын зам нь харанхуй мэт буюу Юунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ.


Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэд нар бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм.


Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгсдэд энэ нь нүгэл болой.


Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, бусдыг үйлдэхэд нь ч сайшаадаг байна.


Хэн нэг нь Миний дотор эс байваас мөчир мэт хаягдаж, хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана.


«Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатууруулсан. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэх байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан юм» гэсэн.


Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй.


Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг.


Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд —Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна.


Өдрөөр тэд харанхуйтай учирч, Үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.


Хотоос хүмүүс ёолж, шархадсан хүмүүсийн амь гол хашхирч байна. Гэсэн ч Бурхан үүнд анхаарал тавьдаггүй.


Алуурчин үүрээр босдог. Тэрээр ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг бөгөөд шөнө нь хулгайч шиг байдаг.


Тэгээд энэ эмэгтэй шөнө дунд босож, таны боол намайг унтаж байхад хажуугаас минь миний хүүг авч өөрийнхөө өвөрт хийгээд, харин өөрийн үхсэн хүүхдийг миний өвөрт хийсэн байлаа.


Харанхуйд тэд байшингуудыг ухаж, Өдөр тэд өөрсдийгөө түгжиж, Гэрлийг тэд үл мэднэ.


Тэр нь газар дэлхийн хязгаараас зууран авч, Тэндээс гэм буруутнуудыг сэгсэрч хаяв.


Гэм буруутнаас гэрэл гэгээ нь авагдсан. Бардамнан өргөсөн гар нь хугарсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite