16 Зүрхийг минь Бурхан доройтуулсан бөгөөд Төгс Хүчит Нэгэн намайг түгшээсэн билээ.
16 Бурхан зүрхийг минь доройтуулсан бөгөөд Төгс Хүчит Нэгэн намайг түгшээсэн билээ.
Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан.
—Эдлэх эрхийг минь хорьсоор байгаа Бурхан болоод сэтгэлийг минь гашуудуулсан Төгс Хүчит Нэгэн амьд!
тэдэнд “Израиль аа, сонс! Өнөөдөр та нар дайсантайгаа тулалдахаар хүрч ирээд байна. Бүү зүрх алд, та нар тэднээс бүү ай, бүү чичир, бүү цочирд!
Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Тэр өдөр нь Төгс Хүчит Нэгэнээс ирдэг Сүйрэлтэй адил ирнэ.
Би мөнхөд заргалдахгүй, Үргэлж ууртай байхгүй. Эс тэгвэл сүнснүүд ч, Миний бүтээсэн амьсгалууд ч Өмнө минь сульдах болно.
Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.
Таны шатаж буй хилэн Дээгүүр минь өнгөрсөн. Таны аймшгууд намайг устгасан.
Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж л дууд.
Газар нутагт сонсогдох мэдээнд Зүрх чинь бүү мохож, бүү айгтун. Учир нь нэг жил мэдээ ирж, Үүний дараа жилд ондоо мэдээ, Удирдагч нь удирдагчийнхаа эсрэг, Газар нутагт хүчирхийлэл ирнэ.
Тиймээс Түүний оршихуйн өмнө би айдаг. Эргэцүүлэх бүрдээ би Түүнээс эмээнэ.
Амарлингуй байхад минь Тэр намайг хага цохиж, Хүзүүн дээрээс минь зууран авч, Намайг хэсэг болгон буталж, Тэр намайг байгаа болгожээ.