11 Түүний замаар хөл минь бат замнаж Түүний замыг би сахиж, хажуу тийш хазайсангүй.
11 Түүний замаар хөл минь бат замнаж Би Түүний замыг сахиж, хажуу тийш хазайсангүй.
Бидний зүрх эргэж буцаагүй, Алхмууд маань ч Замаас тань хазайгаагүй.
Тэвчээртэйгээр сайныг үйлдэж, алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайгчдад мөнх амь өгнө.
Харин муруй зам уруу хазайдаг хүмүүсийг Ёс бусыг үйлдэгчидтэй хамт ЭЗЭН авч одно. Израилийн дээр амар амгалан орштугай!
Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон. Хөл минь эс халтирсан.
Гэсэн ч зөвт нэгэн замаа хөөн явж, Гар цэвэр нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.
Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.
ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно.
Амнаас нь гарах үгс цөвт муу бөгөөд хуурамч Тэр ухаалаг хандах, сайныг үйлдэхээ зогсоосон.
Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ.
Тэгвэл энэ нь надад тайтгарал болж, Хөнөөлт өвчиндөө ч би баярлахсан. Учир нь би Ариун Нэгэний үгсээс урваагүй юм.
Алхам минь зөв замаас гарч Зүрх минь миний нүдийг дагаж, Гарт минь аливаа толбо наалдсан бол
Бардам хүн намайг ихэд тохуурхдаг, Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
Намайг буруугүй гэдгийг Та мэддэг ч гэсэн Таны мутраас мултрах аврал алга.
Гэсэн ч биднийг цөөвөр чонын газарт Та няц дарж, Үхлийн харанхуйгаар биднийг хучсан.
Мэргэн ухааныг, ухаарлыг олж ав Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март!