Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 22:3 - Ариун Библи 2013

3 Чи зөвийг үйлдлээ гэхэд Түүнд ямар ашиг болох вэ? Чи замаа төгс болголоо гээд Түүнд ямар нэмэр болох вэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Чи шударга байдаг гээд Төгс Хүчит Нэгэнд ямар нэгэн таалал өгөх үү? Эсвэл чи өөрийн замаа төгс болгодог гээд Түүнд ашиг өгөх үү?

Gade chapit la Kopi




Иов 22:3
20 Referans Kwoze  

Хайртууд минь, эдгээр амлалт байгаа тул бид өөрсдийгөө махбодын ба сүнсний бүх л бохироос цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун чанарыг төгс болгоё.


Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө сайн мөс чанартай байхыг үргэлж хичээдэг билээ.


Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


Худалч уруул ЭЗЭНд жигшүүр. Хуудуугүй загнагсад Түүнд таалал.


Бачит зүрхтэн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол Гэм зэмгүй алхагч нь Түүний таалалд нийцдэг.


Дэнс хуудуутай аваас ЭЗЭНд жигшил. Туухай төгс болбоос Түүнд тааламж.


Би замуудаа тунгаан бодож, Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.


“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд Зам мөрөө сахих болно Гэм буруутан өмнө минь байх зуур Амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.


Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа.


Гэвч би бүгдийг хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын юмсыг хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг чинь Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.


—Хүн гэдэг Бурханд нэмэр болж чадах уу? Хамгийн цэцэн нь ч Түүнд үйлчилж чадах уу?


Чамайг зэмлэдэг нь чиний төлөө бус уу? Чиний эсрэг шүүлт явуулахын тулд гэж үү?


Чи зөвт байлаа гээд Түүнд юу наалдаж Чиний гараас Тэр юу хүртэх вэ?


Төгс Хүчит Нэгэн гэж юу болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ? Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.


Учир нь тэрээр “Бурханд таалагдлаа гээд хүнд ямар ч ашиг алга” гэжээ.


Чи мэргэн бол өөртөө л мэргэн байгаа хэрэг. Чи басамжилдаг аваас өөрөө л үүнийгээ үүрэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite