Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 22:13 - Ариун Библи 2013

13 Чи “Бурхан юу мэддэг билээ? Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Чи “Бурхан юу мэддэг билээ? Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?

Gade chapit la Kopi




Иов 22:13
15 Referans Kwoze  

Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр сийлмэл хөргийнхөө өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.


Тэгээд зүрхэндээ “Бурхан мартсан билээ. Нүүрээ Тэр нуусан, хэзээ ч үүнийг харахгүй” гэдэг.


Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ? Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэцгээнэ.


Тэгэхэд Тэр надад —Израиль ба Иудагийн гэрийн хилэнц нь үлэмж их, нутаг нь цусаар дүүрч, хот нь ч гаж зүйлээр дүүрсэн байна. Учир нь тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээж байна.


Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, Үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ? Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс хөөрхий еэ.


Үзтүгэй, тэд амаараа хэхэрнэ. Урууланд нь илд байна. “Хэн сонсох юм бэ?” гэж хэлэвч


Тэд ёрын зүйлдээ биенээ өөгшүүлэн Нууцаар урхи тавих тухай ярилцана. Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэцгээнэ.


Тэр цагт Би дэнлүүнүүдээр Иерусалимыг нэгжин, Сүнсээр царцанги хүмүүсийг шийтгэх болно. Тэд өөрсдийнхөө зүрхэнд «ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэдэг.


Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрнө. Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө” гэвэл


“Надад харагдахгүй байхаар Хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —


Ёс бусыг үйлдэгчид нуугдаж болохоор тийм харанхуй, үхлийн харанхуй байдаггүй билээ.


Таны Сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтах вэ?


Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч Мутар минь тэднийг тэндээс барина. Тэнгэр өөд гарсан ч Тэднийг би эндээс буулгана.


Кармелын оргилд нуугдсан ч Тэндээс би тэднийг хайн олж, барина. Тэнгисийн ёроолд харцнаас минь өөрсдийгөө бас далдалсан ч Тэнд Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite