9 Гэр орон нь айдсаас ангид, Бурханы саваа ч тэдний дээр алга.
9 Тэдний гэр орнууд айдсаас ангид бөгөөд Бурханы саваа ч тэдний дээр алга.
Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй, Хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй.
Тэр саваагаа надаас холдуулж, Түүний аюумшиг намайг эс түгшүүлэг!
Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар Бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!
Гэнэтийн аймшгууд тал бүрээс нь түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.
Түгшүүрийн чимээ чихэнд нь байж, Амар амгалангийн үед ч сүйтгэгч түүн дээр ирдэг.
Сүйтгэгчдийн майханд амар тайван, Өөрсдийн бурхдаар Бурханыг Өдөөн хатгагчид аюулгүй байдаг.
Бух нь зогсолтгүй хээлтүүлж, Үнээ мал нь ч зулбалгүй тугаллана.
Би тэдний гэмт үйлдлийг саваагаар, Хилэнцийг нь зодуураар шийтгэнэ.