5 Хараач намайг, тэгээд цочирд, Гараараа амаа тагла!
5 Над уруу харж, гайхан алмайрцгаан, гараа аман дээрээ тавь.
—Харагтун, би өчүүхэн юм. Танд би юу хариулж чадах билээ? Тэгэхээр би гараа аман дээрээ тавья.
Ноёд алгаараа амаа тагласан мэт үг яриагаа зогсоодог,
Тэд түүнд —Дуугүй бай! Гараараа амаа таглаад, бидний хамт явж, бидэнд эцэг бөгөөд тахилч бологтун. Чамд ганц хүний гэрийн тахилч байх нь дээр үү, эсвэл Израилийн овог болон ургийн тахилч байх нь дээр үү? гэв.
Өөрийгөө өргөмжилж мунхагласан эсвэл ёр мууг сэдсэн бол Гараа аман дээрээ тавь.
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?
Үндэстнүүд харж, тэд бүхий л хүч чадлаасаа ичих болно. Тэд гараа аман дээрээ тавьж, Тэдний чих дүлий болно.
Хашир нь дуугаа хураадаг энэ үе Юутай ёрын муу цаг вэ!
Та үүнийг үйлдсэн учраас Би хэлгүй болж амаа үл нээнэ.
Зөв шударга хүмүүс үүнийг хараад цочирдож, Гэмгүй нэг нь сүсэг бишрэлгүйчүүдэд бухимдана.
Тэд алсаас харцаа өргөн, түүнийг хараад таниагүй тул дуугаа өндөрсгөн уйлалдав. Тэд цөм нөмрөгөө урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав.
Хэрэв та нар ердөө л амаа хамхивал, Энэ нь та нарын мэргэн ухаан болно!
Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь, мэдээгүй тэд харах болно Сонсоогүй тэд ухварлах болно.