Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 21:19 - Ариун Библи 2013

19 “Бурханаас хүмүүний цөв мууг үр хүүхдүүдэд нь хураадаг” гэж чи хэлдэг. Өөрт нь харин мэдүүлэхийн тулд Бурхан түүнд буцааж тооцог!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 “Бурхан хүний гэм нүглийг үр хүүхдүүдэд нь хураадаг” Өөрт нь мэдүүлэхийн тулд Бурхан түүнд нөхөн төлөх болтугай.

Gade chapit la Kopi




Иов 21:19
23 Referans Kwoze  

Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Израилийн газрын тухай “Эцгүүд гашуун усан үзэм иджээ. Харин хүүхдүүдийн нь шүд мохоо ажээ” хэмээх энэхүү зүйр үгээр зүйрлэснээрээ та нар юуг хэлэх гэв?


“Тэдгээр өдрүүдэд тэд «Эцгүүд гашуун усан үзэм иджээ. Харин хүүхдүүдийнх нь шүд мохно» гэж дахин хэлэхгүй.


Эцгүүдийнх нь хилэнцээс болж Хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн! Тэд босож, газрыг эзэмшиж, Ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй.


Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин ихээр буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин ихийг найруулж өг.


Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө.


Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.


Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.


Одоо харагтун, хэн нэгэнд хүү төрж, тэр нь эцгийнхээ үйлдсэн бүх нүглийг үзээд, харж түүнчлэн эс үйлдвээс,


Тэрээр буцаана, дайснуудад минь ёрын мууг буцаана. Үнэн дотроо тэднийг устгаач.


“Тэр нь Надад хадгалагдаж, Миний агуулахад лацдуулсан байгаа бус уу?


Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?


Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.


Алтыг шороонд булж, Офирын алтыг горхины чулуудын дунд орхих аваас


Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс надаас хатуу байхад, тослогдсон хаан атал би харин өнөөдөр дорой байна. Бузар мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.


Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин дайснуудаасаа өшөө хонзонгоо авч, Намайг үзэн ядагсдад хариу барина.


Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой.


“ЭЗЭН уурлахдаа удаан, хайр энэрлээр өгөөмөр, хилэнц, гэмт үйлдлийг уучилдаг ч шийтгэлгүй орхидоггүй бөгөөд эцгүүдийнх нь хилэнцийг гурав, дөрөв дэх үед нь хүртэл буулгадаг.”


Swiv nou:

Piblisite


Piblisite