13 Тэд өдрүүдээ элбэг дэлбэг өнгөрүүлээд Амар тайвнаар Үхэгсдийн орон уруу оддог.
13 Тэд өдрүүдээ цэцэглэлд өнгөрүүлээд, мөн гэнэтхэн тэд Үхэгсдийн орон уруу оддог.
Хэрэв тэд сонсоод үйлчилбэл тэд өдөр хоногуудаа амжилт цэцэглэлд, он жилүүдээ дэвшил дунд өнгөрөөх болно.
Тэд үхэх цагтаа зүдүүргүй агаад Бие хаа нь тарган юм.
Бүх Израилиас шилэгдсэн арван мянган эрс Гибеагийн эсрэг тулж ирсэн ба тулалдаан хүнд байлаа. Тэдэнд гай нүүрлэснийг харин тэд мэдсэнгүй.
Учир нь би анир ч үгүй хэвтээд, Амран нойрсож байх байсан сан.
Хуур, босоо ятганд тэд дуулж, лимбэний эгшигт цэнгэн баярлана.
Нэг нь бүрэн тэнхээтэй, маш уужуу болоод амгалан байхдаа өөд болдог.
Тэд цагаасаа өмнө авагдаж, Тэдний үндэс нь гол мөрнөөр угаагдаж устсан.
Ган ба халуун нь цас усыг хайлуулан ширгээх мэт нүгэл үйлдэгсдийг Үхэгсдийн орон залгидаг.
Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.
Тэд багахан хугацаанд өргөмжлөгдөөд, дараа нь алга болдог. Үүнээс гадна, тэд доош буулгагддаг бөгөөд бусдын хамт авагдаж, өөрсдийн хадаж байсан тариан түрүү мэт огтлогддог.