Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 20:22 - Ариун Библи 2013

22 Элбэг хангалуундаа ч тэрээр давчдах болно. Зовлонт хүн бүрийн гар түүний дээр бууна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Элбэг хангалууныхаа дүүрэн байдалд тэрээр давчдах болно. Гуниг зовлонтой хүн бүрийн гар түүний дээр ирнэ.

Gade chapit la Kopi




Иов 20:22
13 Referans Kwoze  

Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг амьдарсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг.


Би түүнийг сүсэг бишрэлгүй үндэстний эсрэг, Уур хилэнг минь хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, Дээрэмдсэн зүйлийг олзлон, Тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Харагтун, Та өдрүүдийг минь Алгын чинээхэн болгосон, Амьдралын минь хугацаа Таны өмнө юу ч биш. Үнэндээ хүн бүр хамгийн сайн үедээ ч Зүгээр л нэг амьсгал буюу. Села


Түүний хүч тэнхээтэй алхаа саарч, хорон санаа нь түүнийг унагаадаг юм.


Бурхан намайг гажсан хүмүүсийн саварт зөнд нь орхиж, Гэм буруутнуудын гарт тушаав.


Тэрээр баяжихгүй, Эд баялаг нь ч үүрдийнх биш. Үр тариа нь газарт унахгүй.


Тэнд гэм буруутнууд эс түйвээдэг, Тэнд туйлдаж зүдрэгсэд амарцгаадаг.


Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алав. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.


Савечууд довтолж, тэднийг булаан авч бас зарц нарыг илдний ирээр хөнөөлөө. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.


ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан ЭЗЭН айлдсан үгийнхээ дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг тэднийг илгээсэн юм.


Өлөн хүмүүс тэдний ургацыг цөлмөж, Өргөст бутнууд дундаас ч түүж хамдаг агаад Цангагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.


Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан дүрэлзсэн хилэнгээ түүнд илгээх бөгөөд Идшин дээр нь энэ нь цутгана.


Swiv nou:

Piblisite


Piblisite