Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 20:18 - Ариун Библи 2013

18 Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгихгүй. Олж авсан баялагтаа тэрээр баярлаж ч чадахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгидаггүй. Түүний худалдааны хөрөнгөний хувьд гэвэл тэрээр хэрэглэж ч чаддаггүй юм.

Gade chapit la Kopi




Иов 20:18
25 Referans Kwoze  

Би Вавилонд Белийг шийтгэж, Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


Гэрээ зөв бусаар, Дээд лаврингуудаа шударга бусын дагуу баригч нь хөөрхий еэ! Хөршдөө хөлсийг нь өгөлгүй, хоосон ажиллуулагч нь хилэнцтэй еэ!


Амьдаар нь тэднийг Үхэгсдийн орон шиг, Нүх уруу одогсод мэт тэднийг бүтнээр нь залгицгаая.


Тэрээр баялгийг залгивч Бөөлжин гаргах болно. Бурхан гэдэснээс нь үүнийг гаргана.


Хөвгүүд нь ядуусаас тааллыг хайж, Өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгнө.


Шумуулыг шүүгээд, тэмээг залгичихдаг сохор газарчид аа!


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.


“Вавилоны хаан Небухаднезар намайг залгиж, бяцалсан. Тэр намайг хоосон сав болгон доошоо тавив. Тэр намайг мангас мэт залгив. Тэр ходоодоо миний амттанаар дүүргэв. Тэр намайг бөөлжиж гаргав.


“Гэтэл нүд хийгээд зүрх чинь Зөвхөн шударга бус орлогод, Гэмгүй цусыг урсгахад, Дарангуйлал болон хүчирхийлэл хийхэд ханджээ.”


Хэзээ би дайсныхаа сүйрэлд баярлаж, түүнд ёрын муу юм тохиолдоход хөөрч байлаа?


Баялаг минь агуу учраас мөн гар минь ихийг хурааснаас болж би баярладаг байсан бол,


Гэм буруутнуудын баяр хөөр зуурдынх Сүсэг бишрэлгүйчүүдийн баясгалан хормынх гэдгийг?


Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар, Үүнийг сонсоцгоо. Та нар нутгийн ядуусыг устгах гэж,


Израиль аа, та нар ард түмнүүдийн адил Хөөр баярт бүү баяс! Учир нь чи Бурханаа орхин завхайрсан. Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав.


Тэр цаг ирэв. Тэр өдөр хүрээд ирлээ. Худалдан авагч нь бүү баясаг. Худалдагч нь бүү гашуудаг. Учир нь хилэн хамаг олных нь эсрэг байна.


Бүх дайсан чинь чиний эсрэг амаа том ангайв. Тэд шогшрон, шүдээ хавирав. “Бид залгив! Бидний хүлээж байсан тэр өдөр нь гарцаагүй энэ өдөр мөн. Бид хүрэв, бид үзэв” гэж тэд хэлж байна.


тэр бэлтгэдэг байхад харин зөвт нэгэн түүнийг өмсөж, Гэмгүй хүн мөнгийг хуваана.


Тарьсан минь өөр хүний хоол болог, Тийм ээ, цухуйх үр тариа минь үндсээрээ сугараг.


Мэргэний гэрт эрдэнэс, тос тэргүүтэн үлдэвч Мулгуу хүн тэдгээрийг үрж барах.


Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй.


Газрын чинь үр жимс, хүч хөдөлмөрийг чинь чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.


Swiv nou:

Piblisite


Piblisite