16 Тэрээр хорт могойн хорыг сорж, Хорт могойн хэл түүнийг ална.
16 Тэрээр наж могойнуудын хорыг сорж, хорт могойн хэл түүнийг алдаг.
«Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ зусарддаг» «Тэдний уруул дор могойн хор байдаг».
Харин баптисм хүртэхээр фарисай ба садукайчууд олноороо ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?
Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эрслэн ба арслан, Хорт ба нисдэг галт могой гарч ирдэг Айдас, зовлон шаналангийн газраар дамжиж, Баялгаа илжигний нуруунд тохон, Эрдэнэсээ тэмээний хомонд ачин Өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.
Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн Гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно. Би бас тэдэн уруу араатны шүд, тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.
Усан үзмийн дарс нь могойн хор, наж могойн үхлийн хор юм.
Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор орж Тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
Хорт могой адил эцэстээ Хазан хатгах бус уу, энэ нь.
Энэрэнгүй хүн амин сэтгэлээ тэтгэнэ. Хэрцгий ширүүн хүн лайгаа эдэлнэ.