12 Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай байж, Хэлэн дороо тэрээр түүнийг нууцлан
12 Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай ч, тэрээр түүнийг хэлэн доороо нууцалж,
Тэдний аманд хараал болон ов мэх, дарамтлал дүүрэн Тэдний хэлэнд төвөг садаа, ёс бус нь байдаг.
Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрхээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.
Тэгвэл жигшмээр, завхарсан нэгэн буюу Гэм бурууг ус адил уудаг хүн ямар байх бол!
Хуурмаг замаар олсон талх амттай ч Хайргаар ам нь дүүрнэ, эцэстээ.
Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр нь ч идэж.
Иймд Давид Уриад —Өнөөдөр бас энд үлдэгтүн. Маргааш би чамайг явуулъя гэв. Ингээд Уриа тэр өдөр болон дараа өдөр нь ч Иерусалимд байв.
Үл бүтэх гэрч Хууль шүүхийг доромжлох. Буруутын ам ёс бусыг залгих.
Хилэнцэт явдал чинь чамайг шийтгэнэ, Урвалт чинь чамайг яллана. Мэдэгтүн, харагтун, ЭЗЭН Бурханаа чи умартсан Иймд ёр муу ба гашуун нь чиний хувьд байна. Надаас эмээхүй гэж дотор чинь үгүй юм” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.