Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 2:4 - Ариун Библи 2013

4 Сатан, ЭЗЭНд хариулан —Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Сатан ЭЗЭНд хариулан —Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм.

Gade chapit la Kopi




Иов 2:4
15 Referans Kwoze  

Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ?


Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм бус уу?


Харин тэдний дундаас Ишмаелд —Биднийг бүү алаач. Учир нь бидэнд талбайд нуусан буудай, арвай, тос болон зөгийн балын нөөц бий гэж хэлсэн арван хүн олдов. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг ах дүүсийнх нь хамт алсангүй.


ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй ажээ. Шалтгаан үгүй атал түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр чин үнэнчээрээ л байна гэв.


Та одоо мутраа сунган, түүний яс маханд хүрэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв.


Тиймээс тэд мал сүргээ Иосефт авчирч өгөв. Иосеф тэдний авчирсан адуу, хонь, ямаа, үхэр болон илжигний оронд талх тариа өгчээ. Иосеф бүх мал сүргийнх нь оронд тэднийг тэр жилдээ талх тариагаар хангав.


Бид ч, газар нутаг маань ч таны нүдэн дээр яагаад үхэх ёстой юм бэ? Биднийг болон газар нутгийг маань талх тариагаар арилжиж аваач! Бид газар нутагтайгаа хамт Фараоны зарц болцгооё. Бид үхэлгүй, амьд байж газар нутаг маань хоосрохгүйн тулд үр тариа хайрлаач гэв.


Тэд Иошуад —Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм.


Тэгтэл түшмэд нь түүнд —Хараач, Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж хэлэв.


Хүний баялаг амийнх нь төлөөс буюу. Хоосон ядуу нь занал эс сонсюу.


Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм.


Swiv nou:

Piblisite


Piblisite