Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 2:3 - Ариун Библи 2013

3 ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй ажээ. Шалтгаан үгүй атал түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр чин үнэнчээрээ л байна гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 ЭЗЭН Сатанд —Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр нэг ч алга. Ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэрээр үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна гэв.

Gade chapit la Kopi




Иов 2:3
26 Referans Kwoze  

ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэв.


Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.


Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна.


Чигч шударга хүмүүсийн харгуй ёрын муугаас холдоно. Замаа анхаардаг хүн амиа хамгаална.


Учир нь Тэр намайг шуургаар довтолж, Шалтгаангүйгээр шархнуудыг минь олшруулав.


Би хэдийнээ олж авсандаа эсвэл хэдийнээ төгс болчихсондоо бус, харин Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд мөрддөг.


Есүс —Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм.


Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно.


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


Нэгэн цагт, Уз хэмээх нутагт Иов гэгч хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг нэгэн байв.


Чигч алхагч нэгэн ЭЗЭНээс эмээх. Замаасаа гажигч хүн Түүнийг жигших.


Гэмгүй нэгнийг зөвт байдал нь өмгөөлөх. Гэм буруу нь нүгэлтнийг хөмрүүлэх.


Зөвт нь зовлон шаналангаас гарч, Буруут нь түүний оронд орму.


Та намайг үнэнч байдлын минь дунд түшиж, Намайг мөнхөд өмнөө байлгадаг


Өөлөх өөгүйг тэмдэглэж, Үнэнч шулууныг үзэгтүн. Ийм хүмүүний ирээдүй Энх тунх билээ.


Хар, Тэр намайг алах гэж байна. Надад найдвар алга. Гэсэн ч Түүний өмнө би Өөрийн замуудаа өмгөөлөх л болно.


Би хэдий зөвт ч гэсэн Миний ам намайг буруутгах болно. Би хэдийгээр өөлөх өөгүй ч Тэр намайг буруутай гэж тунхаглах болно.


Та одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүргэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв.


Иоаб хариуд нь —Огт тийм бус. Хоосруулж устгах гэдэг нь надаас хол байг!


Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвт, үеийнхнийхээ дунд гэм зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв.


Би гэмгүй явж, Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн тул, ЭЗЭН, Та намайг зөвтгөөч!


ЭЗЭН, Сатанд —Чи хаанаас ирэв? гэхэд Сатан, ЭЗЭНд хариулан —Газар дэлхийгээр хэрэн хэсэж, түүгээр эргэж тойрлоо гэв.


Сатан, ЭЗЭНд хариулан —Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм.


Нэгэн өдөр тэнгэрлэг биес өөрсдийгөө ЭЗЭНий өмнө толилуулахаар ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite