Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 2:12 - Ариун Библи 2013

12 Тэд алсаас харцаа өргөн, түүнийг хараад таниагүй тул дуугаа өндөрсгөн уйлалдав. Тэд цөм нөмрөгөө урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэд алсаас нүдээ өргөн, түүнийг хараад таньсангүйд дуугаа өндөрсгөн, уйлалдав. Тэдний хүн нэг бүр нөмрөгүүдээ урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав.

Gade chapit la Kopi




Иов 2:12
17 Referans Kwoze  

Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн Гашуунаар уйлах болно. Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан Үнсэн дотор хөлбөрөх болно.


Сион охины ахмадууд газар сууна, чимээ алга. Толгой дээрээ тэд шороо цацаж, Таар юугаар өөрсдийгөө бүсэлжээ. Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгав.


Энэ сарын хорин дөрвөнд Израилийн хөвгүүд цуглан мацаг барьж, тааран уут углаж, толгой дээрээ шороо цацав.


Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө:


Тэгээд Иошуа хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв.


Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдан —Агуу их хот, золгүй еэ, золгүй еэ! Тэнгист усан онгоцтой бүхэн түүний баялгаар баяжсан билээ. Хот ганцхан цагийн дотор хог боллоо гэв.


Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөд Дотнын нөхөд минь ч намайг мартав.


Мордехаи болсон бүхнийг мэдээд, хувцсаа урж өөртөө таар углан үнс цацаад хотын дундуур гарч чанга дуугаар гашуунаар уйлав.


Түүнийг тийнхүү айлтгамагц, харагтун, хааны хөвгүүд орж ирж, бархиран уйлалдав. Мөн хаан болон түүний хамаг зарц нар ихэд цурхиран уйлалдав.


Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав.


Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүний сонорт энэ үгсийг дуулгасанд ард олон бүгд дуугаа өндөрсгөн уйлалдав.


ЭЗЭНий тэнгэрэлч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав.


Есав эцгийнхээ үгийг сонсоод бархиран уйлж, эцэгтээ —Эцэг минь, намайг ч бас ерөөн адислаач! гэж аавдаа хэлсэнд


Нэгэн бениамин хүн тулалдааны тэргүүн шугамаас зугтан тэр өдрөө Шилод ирэв. Тэр хувцсаа урж, толгойдоо шороо цацсан байлаа.


Энэ явдлын тухай би сонсоод хувцас, нөмрөгөө урж, толгой, сахлынхаа үсийг зулгаан балмагдаж суув.


Swiv nou:

Piblisite


Piblisite