Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 2:10 - Ариун Библи 2013

10 Харин тэрээр түүнд —Чи мунхаг эмсийн адил ярьж байна. Сайныг Бурханаас хүлээн авсан бид, мууг хүлээн авах ёсгүй юу? гэв. Энэ болсон бүхэнд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Харин тэрээр түүнд —Чи мунхаг эмсийн адилаар ярьж байна. Бид үнэндээ Бурханаас сайныг хүлээн авч, зовлон бэрхшээлийг хүлээн авахгүй байх ёстой юу? гэв. Энэ бүхэнд Иов уруулаараа нүгэл хийсэнгүй.

Gade chapit la Kopi




Иов 2:10
30 Referans Kwoze  

Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна.


Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул,


Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ.


Тэгтэл Есүс, Петрт —Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй гэж үү? гэв.


Давид ард түмнээ тоолсны дараа зүрхэндээ шаналж, ЭЗЭНд —Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо ЭЗЭН минь, зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэж залбирав.


“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд Зам мөрөө сахих болно Гэм буруутан өмнө минь байх зуур Амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.


Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой.


Ийм гутамшигтайгаар би хааш явах вэ? Та ч гэсэн Израильд мунхаг нэгэн мэт тооцогдоно шүү дээ. Иймээс гуйя, одоо хаанд айлтгагтун. Учир нь тэр намайг танаас харамлахгүй гэв.


Тэрээр Адамд Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газар хараагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно.


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг байлаа.


Амны нь нүгэл болбоос Уруулынх нь үгс юм. Өөрсдийн хэлдэг хараал, худлын төлөө Тэд бардамнал дотроо баригддаг.


Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулсан. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй билээ? гэв.


Гэвч Давид —Зеруиагийн хөвгүүд минь, та бидэнд ямар хамаатай вэ? Юунд энэ өдөр надад садаа болно вэ? Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдээгүй байна. Тэгээд ч энэ өдөр Израильд хүн үхэх ёстой гэж үү? гэж хэлэв.


Мулгуу эмэгтэй нь чимээ дуулиантай. Гэнэн агаад тэр юу ч мэддэггүй.


Гэнэн явдлаа орхин амьд яв Ухаарлын замаар яв!” гэж хэлдэг.


Та Өөрөө түүнийг хүрээлсэн бус уу? Мөн гэр орон, түүнд байгаа бүхнийг тал бүрээс нь Та хүрээлээгүй гэж үү? Та гар доорх үйлийг нь ерөөж, түүний эд хөрөнгө нутагт нь арвижлаа.


Тэгэхэд Самуел юу ч нуулгүй үг бүрийг түүнд мэдүүлэв. Тэгээд Ели —Тэр ЭЗЭН мөн. Мэлмийдээ юу тааламжтай гэснээ Тэр үйлдэг! гэв.


Тэгэхэд эхнэр нь түүнд —Чи чин үнэнчээ хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх гэв.


Та үүнийг үйлдсэн учраас Би хэлгүй болж амаа үл нээнэ.


Азтай өдрүүддээ аз жаргалтай бай, Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод. Аль алийг нь Бурхан бий болгодог тул дараа нь юу болохыг хүн эс мэднэ.


Гамшгаа надаас зайлуулаач! Таны мутрын цохилтод би үрэгдсэн.


Эзэн л тушаагаагүйсэн бол хэн хэлээд л хэрэгжүүлчихдэг билээ?


Swiv nou:

Piblisite


Piblisite