Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 19:13 - Ариун Библи 2013

13 Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд Танилууд минь надаас бүрмөсөн хөндийрчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд танилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.

Gade chapit la Kopi




Иов 19:13
20 Referans Kwoze  

Та танилуудыг минь надаас холдуулав. Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгов. Би түгжигдэн гарч эс чадна


Та амраг хайртыг бас анд нөхрийг Надаас холдуулсан. Танилууд минь ч харанхуйд байна.


Би ах дүүстээ харийн хүн болж, Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.


Бүх өстнөөсөө болж Би хөршүүдийнхээ дунд доромжлол, Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон. Замд таарсан хүмүүс надаас зайлсхийнэм.


Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай байхаар ирсэнгүй. Бүгд намайг орхижээ. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцоосой.


Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ.


Буруутгал зүрхийг минь эмтэлж, Би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг хүлээсэн ч Хэн ч байсангүй. Тайтгаруулагчийг ч бас эс олов.


Миний хайртай хүмүүс, Найз нөхөд минь Миний гамшгаас зугтана. Хамаатан садангууд минь ч холуур зогсоно.


Харин одоо Тэр намайг сульдаалаа. Бүх нөхөрлөлийг минь Та хоосон болголоо.


Найзууд минь намайг тохуурхана. Нулимстай нүд минь Бурханыг харна.


Тэгэхэд бүх ах дүү, эгч дүү нар нь хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн дээр ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдүүрийн тухайд тэд түүнийг өрөвдөж, тайвшруулав. Хүн бүр түүнд хэсэг мөнгө бас алтан бөгж өгчээ.


Миний итгэдэг дотнын найз, Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв.


Хацар дээрээ нулимстай Гашуудан уйлна, шөнө дөлөөр Хайртуудынх нь дундаас тайтгаруулах хүн Ганц алга даа, түүнд Хамаг олон найз нь урвацгаажээ. Харьтан дайснууд хүртэл болцгоожээ.


Би амрагуудаа дуудав. Тэд намайг мэхлэв. Тахилчид ба ахмадууд минь Амь голоо зогоох хоол хүнс хайсаар хот дотор мөхөв.


Ах дүүс минь цөөрөм мэт, Цөөрмийн ширгэдэг горхи мэт хуурмаг ажээ.


Найдлага тавьж байсан учраас Тэд гонсойсон бөгөөд Тэнд очоод тэд улайцгаасан.


Үхсэн хүн шиг би Санаанаас гаран мартагджээ. Хагарсан сав мэт болжээ, би.


Миний амийг эрэгчид урхи тавина. Намайг шархлуулахыг хүсэгчид Хорлолын тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэднэ.


Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгиж, Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув.


Swiv nou:

Piblisite


Piblisite