5 Үнэндээ гэм буруутны гэрэл бөхөж, Галын дөл нь гэрэлтдэггүй юм.
5 Үнэндээ хорон муу хүний гэрэл унтарч, түүний галын дөл ямар ч гэрэл өгдөггүй.
Зөвтийн гэрэл бадарна. Буруутын дэнлүү бөхнө.
Учир нь ёрын мууд ирээдүй үгүй Ёс бусын дэнлүү бөхнө.
Аав ээжийгээ зүхэгчийн дэнлүү Тас харанхуйд бөхөх.
Гэм буруутны дэнлүү унтрах нь хэр олон бэ? Гай зовлон нь тэдний дээр хэр олон унадаг вэ? Бурхан уурандаа зовлон зүдүүрийг хэр олон өгдөг вэ?
Гал ноцоож, Гал сумаараа хүрээлэгчид ээ, харагтун, Бүгдээрээ галынхаа гэрэлд, Ноцоосон сумнуудынхаа дундуур алхагтун. Мутраас минь авах зүйл чинь энэ билээ. Чи зовлон шаналал дунд хэвтэнэ.
Буруутын зам нь харанхуй мэт буюу Юунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ.
Гэм буруутнуудын баяр хөөр зуурдынх Сүсэг бишрэлгүйчүүдийн баясгалан хормынх гэдгийг?
Уурандаа өөрийгөө тасчих чамаас болж газар дэлхий хоосорч, хад чулуу байрнаасаа хөдлөх үү?
Гэвч буруутууд дайвалзах далай мэт, Тэр нь дөлгөөн байж эс чадах агаад Хог шавраа ус нь гаргаж шидэлдэг.
Би чамайг сөнөөх цагт Тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө. Би нарыг үүлээр далдлан Сар ч гэрлээ өгөхгүй.
Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар Тэрээр одох бөлгөө.
Ихэмсэг харц, бардам зүрх нь буруутын дэнлүү бөгөөд нүгэл ажээ.