17 Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж, Түүний нэр хаана ч байхгүй болдог.
17 Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж, түүний нэр хаана ч байхгүй болно.
Зөвтийн дурсамж нь ерөөл. Буруутын нэр нь ялзрал.
ЭЗЭНий нүүр царай ёр мууг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний дурсамжийг ч Дэлхийгээс арилгахын тулд буюу.
Хойчийг нь таслаач. Ирэх үед нэрсийг нь арчуулаач!
Буруутууд газраас таслагдаж Бачит хүмүүс тэндээс арчигдмой.
Тэд “Израилийн нэр ахин дурсагдахгүйн тулд Очиж, тэднийг үндэстнээр нь арчицгаая” гэв.
Сануулгууд чинь үнсэн төдий ёгт үгс Хамгаалалтууд чинь шавран хамгаалалтууд ажээ.
Тээсэн хэвлийнүүд нь тэднийг мартаж, Өт хорхой тэднийг амтархана. Дахин тэрээр дурсагдахгүй болж, Хорон муу байдал мод мэт таслагдана.
Тэдний тухай дурсамжийг дэлхийгээс арилгуулахаар ЭЗЭНий өмнө тэднийг байнга байлгаач!
Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан. “Чиний нэр цаашид дуурсагдахгүй. Би чиний бурхдын гэрээс Шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна. Би чиний булшийг бэлтгэнэ. Учир нь чи жигшүүртэй юм.”
Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд Та тэдний хотуудыг нураасан агаад Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.
Дайснууд минь намайг муулан “Тэр хэзээ үхэж, нэр нь үгүй болох вэ?” гэж ярилцав.
Чи газар нутгаа сүйтгэж, Ард түмнээ алсан учир Тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй. Ёрын мууг үйлдэгчдийн үр удам Дахин үл дурсагдана.
Үхдэл нь амьдрахгүй, сүүдрүүд босохгүй. Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж, Тэдний аливаа дурсамжийг арилгасан.