Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 18:16 - Ариун Библи 2013

16 Доороосоо түүний үндэс хатаж, Дээрээсээ түүний мөчир ганддаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Доороос нь түүний үндэс хатаж, Дээрээс нь түүний мөчир огтлогддог.

Gade chapit la Kopi




Иов 18:16
10 Referans Kwoze  

Ефраим цавчигдсан. Үндэс нь хувхайрч, Тэд ямар ч жимс гаргахгүй. Тэд төрлөө гэхэд Би хэвлийнх нь хайртуудыг алах болно.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Хуш мод шиг өндөр, Царс мэт хүчтэй байсан Аморичуудыг тэдний өмнө Устгасан нь Би бус уу. Дээдэх жимс, доодох үндсийг нь ч Би устгасан.


Тиймээс галын хэл сүрлийг түймэрдэн Галын дөлд хуурай өвс хуйхлагдахын адил, Үндэс нь өмхөрсөн мэт болж, Цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түг түмдийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үл тоомсорлосон.


Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар Тэрээр одох бөлгөө.


Уг үндэс нь минь усанд салбарлаж Шүүдэр шөнөжин бөнжигнөсөн мөчрүүд болно.


Түүний цагаас өмнө Энэ нь биелэгдэж, Түүний мөчир ч ногоорохгүй.


Чи газар нутгаа сүйтгэж, Ард түмнээ алсан учир Тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй. Ёрын мууг үйлдэгчдийн үр удам Дахин үл дурсагдана.


Түүний үндэснүүд чулуун овоог ороож, Тэндээ чулуун дунд үндэслэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite