Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 16:4 - Ариун Библи 2013

4 Та нар миний оронд байсан бол Та нар шиг ярьж би бас чадах байсан, Чиний эсрэг хэдэн үг хэлхэж Чиний дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Би ч гэсэн та нарын оронд байсан бол та нар шиг ярьж чадах байсан. Би та нарын эсрэг үгс холбож, та нарын дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.

Gade chapit la Kopi




Иов 16:4
21 Referans Kwoze  

Би бас тэдэнд шившиг болсонд Тэд намайг хараад, толгойгоо сэгсэрч байна.


Намайг хардаг бүхэн Намайг тохуурхан инээдэг Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн


Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина. Тэд Иерусалим охин уруу шогшрон, толгойгоо сэгсэрч, “Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан гэгдсэн Өнөө хот энэ мөн үү?” гэлцэнэ.


Нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд байлаа. Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, Толгойгоо сэгсрэх болно.


Түүний тухайд ЭЗЭНий айлдсан үг “Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв. Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.


Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно.


Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.


Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй.


Энэ бол аюулгүй оршдог, Баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, Миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, Араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зангаж зэвүүцнэ.


Мунхаг нэгэн олон үгтэй. Юу болохыг хүн эс мэднэ. Түүний араас юу ирэхийг хэн түүнд хэлж чадах билээ?


Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй. Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй.


Та биднийг улс үндэстнүүдийн дунд ёгт үг, Харь овгуудын дунд толгой сэгсрэлт болгосон.


Амаа юунд утгагүй хоосноор нээнэ вэ, Иов оо. Мэдлэггүйгээр үгсээ олшруулсаар байна, та гэв.


—Олон үг хариулагдалгүй урсаж, Олон үгт хүн зөвтгөгдөх үү?


Анд нөхрөө үл энэрэгч нь Төгс Хүчит Нэгэнээс эмээхийг умартдаг.


Амаараа би та нарыг хүчирхэгжүүлж, уруулынхаа тайвшрууллаар зовлонг чинь нимгэлэх байсан.


түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. “Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв. Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.


Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.


“Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан Тэр түүнийг авраг! Тэр Түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite