22 Хэдхэн жил өнгөрөхөд л Эргэлтгүй замаар би явж одно.
22 Учир нь хэдхэн жил өнгөрөн одох үед би эргэж ирдэггүй замаар явна.
Харин хүн гэгч нь үхэж, унаад өгнө. Тэрээр дуусна, Тэгээд хаана байдаг вэ?
Хэрэв хүн үхвэл дахин тэрээр амилах уу? Зүтгэлийнхээ бүх өдөрт Халаа минь ирэх хүртэл би хүлээнэ.
Түүний өдрүүд тодорхой, Саруудынх нь тоог ч Та мэддэг, Та түүнд давж үл чадах хязгааруудыг тогтоосон.
өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, бүйлсийн цэцэг шиг бууралтаад, цатгалан голио шиг хөшилдсөөр янгирцгана шиг хагдарна. Ийнхүү хүн мөнхийн гэртээ одоход гашуудагсад гудамжаар алхах болно.
Учир нь би анир ч үгүй хэвтээд, Амран нойрсож байх байсан сан.
Харанхуйн ба үхлийн харанхуйн орон уруу Хэзээ ч эргэж ирэхгүй явахаас минь өмнө орхиоч!
Хүний хөвгүүд хөршийнхөө төлөө хандах адил Хэн нэгэн миний төлөө Бурханаас гуйдаг ч болоосой!
Сүнс минь бачимдаж, өдрүүд минь гүйцэж, Булш л надад хэдийнээ бэлтгэгджээ.