Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 16:13 - Ариун Библи 2013

13 Түүний сумнууд намайг хүрээлэв. Тэрээр бөөрийг минь өрөвдөлгүйгээр хоёр хуваан, Тэрээр цөсийг минь газарт асгав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Түүний сумнууд намайг хүрээлдэг. Тэрээр бөөрийг минь өрөвдөлгүйгээр хоёр хуваадаг. Тэрээр цөсийг минь газарт асгадаг.

Gade chapit la Kopi




Иов 16:13
16 Referans Kwoze  

Түүнийг сугалж нуруунаас нь гаргахад Цөснөөс нь гялбаан мэт гараад Айдас хүйдэс түүн дээр бууна.


Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор орж Тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.


Нулимснаас болж нүд минь сүүмийж, Ходоод минь шатан зовно. Хотын гудамжинд үрэгдсэн багачууд нялхас, Сүйрэн буй түмнээ хараад Элэг минь газарт асгарав.


хуучны дэлхийг хэлтрүүлэлгүйгээр, харин сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг наймууланг нь хамгаалсан бол,


Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?


Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би амьд! Чи бүх бузар шүтээн, бүх жигшүүрээрээ ариун газрыг минь бузарласан учир Би чамайг доош унагах бөгөөд Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй.


Бөөрийг минь саадагныхаа сумаар нэвт сүлбэв.


Түүнийг би өөрөө үзэх бөгөөд Өөр хэнийг ч биш Түүнийг л Миний нүд харах болно. Элэг дотор минь эгширч байна.


Тэгвэл энэ нь надад тайтгарал болж, Хөнөөлт өвчиндөө ч би баярлахсан. Учир нь би Ариун Нэгэний үгсээс урваагүй юм.


ЭЗЭН, тэднийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хардалт нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.


Мэргэн харваачид түүнийг хорсолтойёо харваад Нэхэн хөөсөн боловч


Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, Майхныг минь бүслэн буудаллав.


Түүний цэрэгт тоо хэмжээ гэж бий юү? Түүний гэрэл хэний дээр өргөгддөггүй вэ?


Дайсан мэт нумаа татжээ, Тэрээр Өстөн адил баруун мутраа тавин, Нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сион охины майханд Хилэн юугаа гал мэт цутгав.


Зам юугаас минь угзран гаргаж хэсэгчлэн тастав. Сүйрэл болгов, намайг.


Swiv nou:

Piblisite


Piblisite