Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 15:30 - Ариун Библи 2013

30 Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар Тэрээр одох бөлгөө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

30 Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.

Gade chapit la Kopi




Иов 15:30
25 Referans Kwoze  

Тэд Бурханы амьсгалаар мөхөж, Тэд Түүний уур хилэнгийн цохилтод идэгддэг юм.


Бүрэн харанхуй түүний эрдэнэсийг нөмөрсөн бөгөөд Унтаршгүй гал түүнийг залгина. Тэр гал түүний майханд үлдэгсдийг залгина.


Тэрээр харанхуйгаас эргэн гарна гэдэгт итгэдэггүй бөгөөд Тэрээр илдэнд заяагдсан ажээ.


Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.


өөрсдийнхөө шившгийг хөөсрүүлэх тэнгисийн догшин давалгаа, тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.


Тэд бол усгүй булаг, шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуй нь тэдэнд бэлтгэгджээ.


Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор.


Тэгтэл хаан албат нартаа “Гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэжээ.


Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдана. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй гэв.


Учир нь шатаах газар эртнээс зэхэгджээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.


Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.


“Бидний өстнүүд үнэхээр таслагдаж, тэдний үлдэгсдийг гал залгив” гэцгээдэг.


Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, Ертөнцөөс зайлуулагддаг ажээ.


Өдрөөр тэд харанхуйтай учирч, Үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.


Тэрээр хоол хайн тэнүүчилж, “Хаана байна вэ?” гэдэг. Харанхуйн өдөр маш ойр байгааг тэр мэддэг билээ.


Учир нь сүсэг бишрэлгүйн чуулал үргүй бөгөөд Хээл хахуулийн майхнуудыг гал шатаадаг юм.


Доороосоо түүний үндэс хатаж, Дээрээсээ түүний мөчир ганддаг.


Энэ нь Сүйрлийн газарт хүргэтэл шатаадаг гал бөгөөд Байгаа бүхнийг минь үндсээр нь устгах байсан.


Тиймээс Би эш үзүүлэгчдээр тэднийг хэсэглэн цавчсан. Би амныхаа үгээр тэднийг алсан. Миний шүүлт цацрах гэрэл мэт юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite