Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 15:25 - Ариун Библи 2013

25 Учир нь тэрээр Бурханы эсрэг гараа сунгаж, Төгс Хүчит Нэгэний эсрэг Ихэмсэг аашилсан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Учир нь тэрээр Бурханы эсрэг гараа сунгаж, Төгс Хүчит Нэгэний эсрэг ихэмсгээр үйлддэг.

Gade chapit la Kopi




Иов 15:25
28 Referans Kwoze  

“Та нарын үгс Миний эсрэг хатуу байв” гэж ЭЗЭН айлдаж байна. “Гэсэн ч та нар «Бид Таны эсрэг юу ярьсан юм бэ?» гэдэг.


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилжээ. Түүний өргөөний жүнзийг тэд таны өмнө авчруулж, та болон ихэс дээдэс тань, хатад, татвар эмс тань түүгээр дарс уужээ. Мөн юу ч хардаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй.


Тэд амаараа тэнгэрсийг эсэргүүцэж, Хэл нь газар дэлхийгээр сэлгүүцнэ.


“Харагтун, Бурханыг хүчит цайзаа болгоогүй, Харин баялгийнхаа элбэгт итгэж, Хорлол дотроо батажсан хүн” гэх болно.


Ихэрхүү загнасан үйлсийг нь, гэмт үйлдлийг нь Тэрээр тэдэнд мэдүүлж өгдөг.


Зүрх мэргэн, хүч төгөлдөр Түүнийг Эсэргүүцчихээд амжилт олсон хэн байна?


Египетчүүд болон Фараон зүрхээ хатууруулсны адил та нар юунд зүрхээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд гай зовлон илгээхэд тэд Израиль хүмүүсийг явуулаагүй гэж үү? Өнөө хүмүүс ч яваагүй гэж үү?


Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв.


Энэ үед Херод хаан тэднийг хорлох зорилгоор чуулганаас заримыг нь баривчлав.


Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм.


Надад хилэн байхгүй. Сундуу бут, өргөст бутыг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан.


Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ? Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэцгээнэ.


Хэрэв эдгээрийн дараа та нар засрахгүй, харин Надад дайсагнасаар байвал


Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.


Шаналал хийгээд шахаа түүнийг айлгаж, Довтлоход бэлэн буй хаан мэт тэд түүнийг нөмрөн авдаг.


Түүний эсрэг гөжүүдлэн тэрээр Бамбайныхаа бөхөөр дайрсан билээ.


Бүтээгчтэйгээ маргалдагч газрын савнуудын шавар сав хөөрхий еэ! Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» Бүтээл чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлэх үү?


Иудагийн хаан Иехоиакимын талаар чи «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи энэ номыг “Яагаад Вавилоны хаан лавтайяа ирж, энэ нутгийг устгаж, хүн ба адгуус амьтныг энд байхгүй болгоно” гэж бичив? гэж хэлэн шатаав.”


Харин түүний зүрх ихэмсэг болж, сүнс нь бардамнан догшрох үедээ хаан сэнтийнээсээ түлхэгдэн унасан бөгөөд сүр жавхланг нь түүнээс авч оджээ.


Бурханы эсрэг уураа чи эргүүлж, Амнаасаа ийм үгсийг гаргахад хүргэнэ вэ?


“Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болно.


Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөд Өөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа. Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа.”


Swiv nou:

Piblisite


Piblisite