4 Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ? Хэн ч үгүй.
Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ.
Хүн гээч нь ариун байж чадах уу? Эмэгтэйгээс төрсөн хүмүүс Зөвт байж чадах уу?
Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч
Харагтун, хилэнц дунд би төрж, Нүгэл дотор эх минь намайг олж тээсэн.
Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ.
тэнгэрэлч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно.
Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт болой.
Адам зуун гучин жил амьдраад өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет гэж нэрлэв.
Хэн “Би зүрхээ цэвэрлэв Би нүгэл хилэнцээсээ цэвэршив” гэж хэлж чадах билээ?
Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч. Би цэвэр болно. Намайг угаагаач, Би цаснаас цагаан болно.