5 Хэрэв та нар ердөө л амаа хамхивал, Энэ нь та нарын мэргэн ухаан болно!
5 Та нар бүрмөсөн дуугүй байж, тэр нь та нарын мэргэн ухаан болоосой!
Дуугүй байваас мунхаг ч мэргэнд тооцогдох. Амаа хамхиваас тэрээр ухаалаг мэт харагдах.
Өмнө минь дуугүй бай, өөрөө би ярья. Үүний дараа надад юу л болбол болог.
Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг.
Зүүд зовнилоор элбэг байдаг бол мунхгийн дуу хоолой үгээр арвин.
Хашир нь дуугаа хураадаг энэ үе Юутай ёрын муу цаг вэ!
Ингээд Иов өөрийн нүдэнд зөвт байсан тул өнөөх гурван хүн түүнд хариу өчихөө больжээ.
—Хэдий болтол сэтгэлийг минь та нар тарчлааж, Үгээрээ намайг бяцлах юм бэ?
—Үгсийн араас чи хэр удаан хөөцөлдөх вэ? Үүнийгээ тунгаагаач, тэгвэл бид ярилцана.
Агаар мэт үгэнд хязгаар бий юу? Асаж яриад байгаагийн чинь учир нь юу вэ?
Хоосон яриа чинь бусдын дууг хорьж, Хэнд ч чи зэмлүүлэлгүйгээр тохуурхах нь уу?
Тайлбаруудыг минь одоо сонс, Уруулын минь эсэргүүцлийг чагна.
Хараач намайг, тэгээд цочирд, Гараараа амаа тагла!
Тэд ярихгүй, тэндээ зогсоод дахин хариулахгүй учраас би хүлээх ёстой юм уу?