16 Сүсэг бишрэлгүй нь Түүний өмнө үл ирэх тул Миний аврал энэ л болмуй.
16 Энэ ч гэсэн миний аврал болно. Учир нь бурхангүй хүн Түүний оршихуйд ирж болдоггүй.
Сион дахь нүгэлтнүүд айж, Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв. “Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ? Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”
Та надад хариулж, Аврал минь болсон учраас Би Танд талархана.
Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан. “Чи авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Би чамайг харийнханд гэрэл болгон тавьсан” гэв.
Үнэндээ толгод болон уулс дээрх үймээн хоосон юм. Үнэндээ Израилийн аврал нь Бурхан ЭЗЭНий маань дотор билээ.
ЭЗЭН миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болсон.
ЭЗЭН миний гэрэл хийгээд Аврал минь болой. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН миний амийн хамгаалалт болой. Хэнээс би айх юм?
Сүсэг бишрэлгүйчүүд Түүний эсрэг уур уцаар хураадаг. Тэрээр тэднийг хүлэх үед Тэд тусламж эрэн хашхирдаггүй.
Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм. Сүсэг бишрэлгүйчүүдийн найдвар мөхнө.
Миний хүч, Миний магтуу болсон ЭЗЭН минь Миний аврал болсон билээ, Та. Тэр бол миний Бурхан, Түүнийг магтнам, би. Эцгийн минь Бурхан, Түүнийг бас өргөмжилнө, би.
Үгсийг минь анхааралтай сонс. Учирлах зүйл минь та нарын чихэнд байг.
Тэгвэл зөв шударга хэн боловч Түүнтэй мэтгэлцэхсэн. Би ч өөрийн Шүүгчээс мөнхөд чөлөөлөгдөхсөн.
Түүний мэлмий хүний замуудын дээр тогтож, Тэрээр бүхий л алхмыг нь хардаг.