Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 12:6 - Ариун Библи 2013

6 Сүйтгэгчдийн майханд амар тайван, Өөрсдийн бурхдаар Бурханыг Өдөөн хатгагчид аюулгүй байдаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Сүйтгэгчдийн майхнууд хөгжин цэцэглэдэг бөгөөд өөрсдөд нь хүчийг авчирдаг Бурханыг өдөөн хатгагчид аюулгүй байдаг.

Gade chapit la Kopi




Иов 12:6
17 Referans Kwoze  

Газар дэлхий буруутуудын гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг. Хэрэв Тэр л биш бол Өөр хэн байх билээ?


Шувуудаар дүүрэн тортой адил Тэдний гэр заль мэхээр дүүрэн. Тиймээс тэд хүчтэй, баян болжээ.


Саглагар мод шиг өөрийгөө Сагсайлган ургуулдаг Буруу, харгис хүнийг Би харсан билээ.


Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.


Энэ амьдралд хувиа хүртсэн ертөнцийн хүмүүсээс, ЭЗЭН, Та мутраараа авраач. Тэдний хэвлийг Та Эрдэнэсээрээ дүүргэдэг билээ. Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж, Өв хөрөнгө, өөрсдийн баялгуудыг Нялх хүүхдүүддээ үлдээдэг юм.


Гэсэн хэдий ч Тэр тэдний гэрүүдийг сайнаар дүүргэсэн билээ. Харин гэм буруутнуудын зөвлөгөө надаас хол байг!


Маадгар байгчид гай зовлонг тохуурхдаг Хөл нь ганхагсдад энэ нь бэлтгэгдсэн байдаг.


Харин одоо араатан амьтдаас асуу, Тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шувуудаас асуу, Тэд чамд хэлж өгөг.


Тэр тэдэнд аюулгүй байдлыг өгч, тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.


Гэм буруутан өвс шиг соёолж, Ёс бусыг үйлдэгчид бүгд цэцэглэх нь Тэд мөнхөд устгагдахын тулд ажгуу.


Хэргээ мэдүүлэхэд ямагт шударга байдаг ЭЗЭН минь. Тантай шударга ёсны хэргүүдийн талаар ярих зүйл байна. Буруутуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


Бурханы эсрэг уураа чи эргүүлж, Амнаасаа ийм үгсийг гаргахад хүргэнэ вэ?


Гэм буруутны амжилтыг хараад Сайрхагчид би атаархав.


Тэд тарган бөгөөд дэгжин. Тэд бас ёрын муу үйлсэд гаргууд. Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд Өнчний хэргийг өмгөөлдөггүй, Ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.


Тэр хүмүүс салхи мэт хийсэн, өнгөрч одно. Харин өөрсдийн хүч чадалаа Өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд Гэм буруутайд тооцогдоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite