22 Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж, Үхлийн харанхуйг гэрэлд авчирдаг аж.
22 Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж, гүн харанхуйг гэрэлд авчирдаг аж.
Гүн хийгээд нууц юмсыг Тэр л илчилдэг. Харанхуйд юу буйг Тэр мэддэг Гэрэл Түүнтэй хамт оршдог.
Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.
Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажгуу.
Харанхуй ба үхлийн харанхуй түүнийг залгиг. Үүл түүнийг бүрхэг. Өдөр харанхуй болж түгшүүлэг.
Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, Хөлийг маань амар тайвны замд чиглүүлэхийн тулд юм гэсэн хэмээв.
Тэр долоон бурхан, мичдийг бүтээсэн, Үхлийн харанхуйг ч өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, Тэнгисийн усыг дуудан Газрын гадаргуу дээр асгадаг Түүний нэр ЭЗЭН.
Иймд тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ.
Ёс бусыг үйлдэгчид нуугдаж болохоор тийм харанхуй, үхлийн харанхуй байдаггүй билээ.
Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд Шөнө ч өдөр мэт гэрэлтэнэ. Гэрэл харанхуй адил юм.
Бурхан үүнийг илрүүлэхгүй байсан гэж үү? Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.
Үхлийн харанхуй тэдний хувьд өглөөтэй адил Тэдний нөхөд нь үхлийн харанхуйн аймшиг билээ.
чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлэг! Учир нь жинхэнэ мэргэн ухаан өргөн юм. Тэгээд ч Бурхан чиний хилэнцийн Зарим хэсгийг нь мартдаг болохыг мэдтүгэй.
Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша таны унтлагынхаа өрөөнд ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм гэж айлтгав.
Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрнө. Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө” гэвэл