21 Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж, Хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.
21 Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж, хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.
Тэрээр ноёдод зэвүүцэлээ юүлж, Замгүй, зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг.
Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөж зогс.
Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун.
Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв.
Түүнийг Нисрох бурхныхаа дуганд мөргөл үйлдэж байхад нь хүү Адраммелех, Шарезер нар нь түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.
Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан Дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд Түг түмдийн ЭЗЭН үүнийг төлөвлөжээ.
Би түүнийг чиний дээлээр хувцаслаж, чиний бүсээр бүслэн чиний эрх мэдлийг түүний гарт хариуцуулна. Тэрээр Иерусалимын оршин суугчид, Иудагийн гэрийн эцэг болно.
Зөвт байдал Түүний бүсэлхийнх нь бүс Итгэмжит чанар Түүний бэлхүүсийнх нь бүс.
Дотроос нь хэн ч ядарч бүдрэхгүй, Нэг ч хүн дугхийхгүй, унтахгүй. Бүсэлхий дэх бүснүүд нь ч тайлагдахгүй. Нэг ч хүний гутлын үдээс тасрахгүй.
“Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа” гэж ЭЗЭН айлдаж “Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно” гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв.
Тэд Мосегийн зааварласан ёсоор үүнийг өглөө болтол хадгалсанд тэр нь өмхийрч өтсөнгүй.
Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзвал, үзэгтүн, Би бүх нутаг дэвсгэрийг чинь мэлхийгээр цохино.
Мөнгөөр гэрээ, Алтаар өөрийгөө дүүргэсэн Ноёдын дунд ч юмуу байх байсан сан.
Тэрээр хаадын хүлээсийг сулладаг бөгөөд Тэдний бүсэлхийд бүс бүсэлдэг.
Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй, Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.
Захирагчдыг Тэрээр юу ч биш болгон Газрын шүүгчдийг хоосруулдаг.
Хаадын хуяг дуулгыг алдууруулахаар, Үүдийг нь үл хааж, Өмнө нь хаалгуудыг дэлгэхээр, Өмнө нь үндэстнүүдийг захируулахын тулд Баруун гарыг нь барьсан, Өөрийн тосолсон Корешт ЭЗЭН ийн айлдаж байна.
Би дундаас нь шүүгчийг тастан Бүх жононг нь хамт бас алах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
Миний оосрыг Тэр тайлж, намайг дорд болгосон тул Мөнөөх хэд ч миний өмнө ах захаа алдав.