Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 12:15 - Ариун Библи 2013

15 Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд Тэд хуурайшдаг. Тэр үүнийг гадагш илгээдэг бөгөөд Газар дэлхий усанд автдаг аж.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд тэд хуурайшдаг. Тэрээр тэднийг гадагш илгээдэг бөгөөд газар дэлхий усанд автдаг аж.

Gade chapit la Kopi




Иов 12:15
18 Referans Kwoze  

Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.


Өөрсдийнх нь эш үзүүлэх өдрүүдэд бороо орохгүйгээр тэнгэрийг хаах эрх мэдэл тэдэнд бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих эрх мэдэл бий.


Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан.


Тэр далайг зандарч хатаадаг. Тэр бүх голыг ширгээдэг юм. Башан, Кармел, Ливаны дэлбээнүүд ганддаг.


Тэр долоон бурхан, мичдийг бүтээсэн, Үхлийн харанхуйг ч өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, Тэнгисийн усыг дуудан Газрын гадаргуу дээр асгадаг Түүний нэр ЭЗЭН.


Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу? Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, Бидний Бурхан ЭЗЭН? Тиймээс бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.


Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд Бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.


Ноагийн амьдралын зургаан зуу дахь жилийн хоёр дахь сард, уг сарын арван долооны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.


Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай, бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ.


Бурхан, Ноад —Газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир тэдний эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь сүйрүүлнэ.


Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн Тэрээр тэнгэрийг хааж, бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.


Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


Салхины жин, усны хэмжээ,


Тэр нутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатаж ширгэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite