Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 11:7 - Ариун Библи 2013

7 Бурханы гүн гүнзгийг чи олж чадах уу, Төгс Хүчит Нэгэний хязгаарыг чи олж чадах уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу? Эсвэл чи Төгс Хүчит Нэгэний хязгаарыг олж чадах уу?

Gade chapit la Kopi




Иов 11:7
23 Referans Kwoze  

Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?


Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ.


ЭЗЭН аугаа бөгөөд Машид ихээр магтууштай Аугаа нь илрүүлшгүй.


Бүх ариун хүний хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн яндашгүй баялгийг харийнханд тунхаглаж,


Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй.


Таны зам далай дундуур, Жимүүд тань их усанд байв. Гэлээ ч Таны мөрүүд эс мэдэгджээ.


Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй. Тэрээр хүчээр болон шударга шүүлтээр төгс, зөвт байдлаар бялхам. Тэрээр харгис хатуу хандахгүй.


Тэрээр аугаа, ухааршгүй зүйлсийг болон Тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг.


Тэгээд ч “Түүнд зааварлахуйцаар Эзэний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ?” Гэвч бидэнд Христийн оюун ухаан бий.


Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажгуу.


Надад өгөгдсөн бүгд Эцэгээс агаад Эцэгээс өөр хэн ч Хүүг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг мэдэхгүй.


Харагтун, Түүний замуудын өчүүхэн нь энэ юм. Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ! Гэвч Түүний хүчит нүргээнийг хэн ойлгож чадах вэ? гэв.


Бурхан, тэнгэрийн өндөрт байгаа бус уу? Алсын оддыг хар, Тэд ямар өндөр юм бэ!


Үзэгтүн, гэвч чиний зөв биш ээ. Үнэхээр би чамд хариулъя. Учир нь хүмүүнээс Бурхан аугаа билээ.


Юм бүхэнд минь хариулдаггүй гэж юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ?


Харагтун, Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй. Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй.


Бурхан дуу хоолойгоороо гайхамшигтайгаар аянга буулгадаг Бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлддэг.


Юу байгаа нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ?


Бурханы хүчээр би чамд зааварлана. Төгс Хүчит Нэгэний тухай би юу ч нуугаагүй.


Тэнгэр өөд хараад, үз. Дээр чинь буй үүлсийг хар.


“Мэдлэггүйгээр зорилго зөвлөгөөг хаадаг Би хэн юм бэ?” Миний хувьд үл мэдэх Дэндүү гайхалтай, ойлгоогүй зүйлээ би ярьж дээ,


Мэдлэг нь надад дэндүү гайхамшигтай, Өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.


Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв? Хэн салхийг алгандаа атгаж байв? Хэн усыг дээлэндээ боож чадав? Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ? Та мэдэх үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite