2 —Олон үг хариулагдалгүй урсаж, Олон үгт хүн зөвтгөгдөх үү?
2 Олон үг хариулагдалгүй урсаж, чалчаа хүн зөвтгөгдөх ёстой юу?
Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй. Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй.
—Үгсийн араас чи хэр удаан хөөцөлдөх вэ? Үүнийгээ тунгаагаач, тэгвэл бид ярилцана.
Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг.
Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ.
Гүжирдэгч хүн нутагт бүү суурьшиг. Хүчирхийлэгч хүнийг гай зовлон мөшгөн хөнөөг.
Агаар мэт үгэнд хязгаар бий юу? Асаж яриад байгаагийн чинь учир нь юу вэ?
—Хэр удаан чи эдгээр зүйлийг чалчиж, Амны чинь үгс хүчит салхи болох юм бэ?
Дараа нь наамат хүн Зофар хариулан
—Хоосон мэдлэгээр цэцэн нь хариулж, Дорнын салхиар өөрсдийгөө дүүргэх ёстой юу?
Зүүд зовнилоор элбэг байдаг бол мунхгийн дуу хоолой үгээр арвин.
Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээс хэрхэн хөндийрөхөө ойлгодоггүй аж.