13 Хэрэв чи зүрхээ зөв залвал, Түүн өөд гараа сунгана.
13 Хэрэв чи зүрхээ зөв удирдаж, гараа Түүн уруу сунгаж,
Би Тан уруу гараа сунгана. Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг. Села
Зовлон зүдүүрээс болж нүд минь ч сульдана. Аяа ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудна. Би Тан уруу гараа сунгана.
Түүнчлэн эцэг өвгөд шигээ Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.
Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин —Хэрэв та нар бүх зүрхээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол та нар харийн бурхад болон Ашторэтыг дундаасаа зайлуул! Зүрхээ ЭЗЭНд зориулж, зөвхөн Түүнд л үйлчил! ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аврах болно гэв.
Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ бэлдээгүй, хүслийнх нь дагуу биелүүлээгүй зарц ташуурын амт хатуухан хүртэнэ.
Дээдэс Египетээс гарч ирнэ. Етиоп төдөлгүй гараа Бурханд сунгана.
Харин би Бурханыг эрэлхийлж, Бурханы өмнө өөрийн хэргийг тавихсан.
Гэвч та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан сайн зүйлс бас бий гэв.
Тэрээр ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулаагүй учир ёрын мууг үйлдсэн юм.
Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн Юутай жаргалтай вэ, Тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш.
Зүрх чинь юунд чамайг булаан Нүд чинь юунд эргэлдэж,
Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн урууэргэвэл, Чи дахин сэргэнэ, Хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад,
Чи Түүнд залбирах бөгөөд Тэр чамайг сонсох болно. Чи ам өчгөө ч биелүүлэх болно.
Зовлон шаналангийнхаа өдөр Би Эзэнийг хайна. Шөнөөр ч гараа сунган эс цуцна. Сэтгэл минь ч тайвшрахаас татгалзана.
Мосе түүнд —Би хотоос гармагцаа ЭЗЭНд гараа сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно.
Зүрхээ тэнгэр дэх Бурхандаа хандуулж Гараа бас сунгая.